//
you're reading...
55th International Fair and Food Festival in London, Ambassador Tulga Narkhuu, Art Fair, CFAB, Charity work, Children and Families Across Borders, exhibition, Government of Mongolia, Horse head fiddle, International music, International music festival, Kensington Town Hall, London, Mongolia, Mongolia Supper, Mongolia UK Diplomatic Relations, Mongolian art, Mongolian artist, Mongolian Community in London, Mongolian culture, Mongolian Embassy, Mongolian history, Mongolian Music, Mongolian traditional dress, Scripts of Mongolia, Throat singing, Unurmaa Janchiv, World music

Representing Mongolia at the 55th International Spring and Food Fair in London

This slideshow requires JavaScript.


Photos by Azaa Studio

Mongolian Art and Culture in London together with the Mongolian Embassy in the UK proudly represented Mongolia at the 55th Children and Family Across Borders (CFAB) International Spring Fair and Food Festival on 13th & 14th May 2014, which took place at Kensington Town Hall in support of their charity work for protecting children and uniting families across borders.

Diplomatic missions of over 80 countries based in London brought their art, culture and food over two days. There was all day live entertainment, cocktails, sale of arts, crafts, souvenir items, textiles and food in support of a good cause. The event was a great success helping to raise valuable funds for CFAB and this year’s fundraising surpassed the amount all the stalls raised last year by over £5,000. The Preview Evening took place on Tuesday 13th May and welcomed over 2,000 Ambassadors, Supporters and other CFAB guests to visit the Fair. On Wednesday 14th May the Spring Fair was open to the General Public and welcomed the CFAB Royal Patron HRH Princess Alexandra who also visited the Fair and did some shopping.

Mongolia stalls

Many thanks to everyone who visited Mongolia stalls throughout both days. We had paintings and paper cutting artworks by Mongolian and international artists, Mongolian souvenirs, cashmere , food as well as books on Mongolia, Genghis Khan and Kublai Khan.

Artworks were provided by us, the Mongolian Art and Culture, cashmere – by a London-based Mongolian designer Semka Dashnyam and food – by a London-based Mongolian chef Khorkhoi Odnoo. Books were provided by a British writer John Man. All participating parties contributed towards the fundraising for CFAB and we thank you for their generous support.

Mongolian cultural performance

Mongolian music entertainment was delivered by N. Bat-Erdene, a Khöömii (overtone/throat) singer and morin khuur (horse-head fiddle) player, who studied throat singing from his father in Chandmani of Khovd province in Mongolia, a birthplace of throat singing. The audience was mesmerised by an enchanting sound of both throat singing and horse-head fiddle.

VIPs and famous visitors who dropped by the Mongolia stalls

The CFAB Royal Patron HRH Princess Alexandra visited our art and crafts stall. She said that her brother Prince Michael of Kent has already visited Mongolia and that she herself would love to visit Mongolia some day and that she loved Mongolian music and art as well as horses in general. We gave her ink painting on rice paper by a Mongolian artist Nurmaajav Tuvdendorj. Author John Man was also present during the Princess’ visit to our stall and presented his book “Genghis Khan” to her.

We also welcomed the Mayor of the Royal Borough of Kensington and Chelsea Councillor Charles Williams and his wife June Williams, the Mayoress of the RBKC.

We thank you the Embassy of Mongolia for inviting us to organise Mongolia stalls and entertainment on behalf of the Embassy and Mongolia and look forward to working together again on the event next year by promoting Mongolian art, culture and food in London.

Thank you from the organisers:

“Thank you for your support and we really appreciate your kind contribution this year. This year’s spring fair ended up being our most successful in recent years and we wouldn’t have been able to do it without your support. We ended up surpassing the amount we raised last year by over £5,000.”

“I just wanted to say thank you so much for organizing entertainment for our spring fair. The throat singing added that extra bit of flavour to the fair. I heard lots of great comments about the act – please do pass on our thanks. Thank you once again for organising the performance.”
Children and Families Across Borders (CFAB)

http://www.embassyofmongolia.co.uk/index.php?option=com_content

In Mongolian
Гэрэл зургийг Азаа студио

“Лондон дахь Монгол урлаг соёл” байгууллага Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран 2014 оны 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Кенсингтон дүүргийн захиргааны байранд болсон Олон улсын хаврын үзэсгэлэн худалдаа, хоолны фестивальд Монгол улсаа төлөөлөн оролцлоо. Уг арга хэмжээг Их Британийн “Хил дамнасан хүүхдүүд, гэр бүл” төрийн бус байгууллагаас 55 дах жилдээ зохион байгуулж байгаа ба арга хэмжээнд улс орноо төлөөлөн оролцсон Дипломат төлөөлөгчийн газрууд болон хамтарч оролцсон байгууллагууд өөрсдийн орлогын тодорхой хувийг тус байгууллагын үйл ажиллагаанд зориулан хандивладаг уламжлалтай.

Лондон хотноо байрладаг 80 гаруй орны Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн орны соёл урлаг, хоол ундны дээжээс хоёр өдрийн турш сурталчилав. Хандивийн энэхүү үйл ажиллагааг дэмжин өдрийн турш урлагийн тоглолтууд явагдаж, улс орон бүр уран зураг, гар урлал, бэлэг дурсгал, бөс бараа, хоол ундны дээжээсээ худалддаг. Энэ удаагийн арга хэмжээ амжилттай явагдаж ХХХГБ-д хандив босгох үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан, өнгөрсөн жилтэй харьцуулахад 5000 фунт стерлингийн хандивийг илүү цуглууллаа. 5 дугаар сарын 13-ны өдөр болсон эхний өдрийн нээлтийн хүлээн авалтад 2000 гаруй элчин сайд, хүндэт зочид болон дэмжигчид хүрэлцэн ирж оролцлоо. Дараах өдөр нь уг үзэсгэлэн худалдаа олон нийтэд нээлттэй байсан ба тус байгууллагын патрон, Хатан хааны гэр бүлийн төлөөлөгч Александра гүнж мөн зочилж ирсэн юм.

Монголын хэсэг

Монгол улсыг төлөөлж оролцсон үзэсгэлэн худалдааны хэсгүүд дээр зочилж ирсэн бүх хүмүүст баярлалаа. Бид монгол болон гадаадын уран бүтээлчдийн бүтээл, монгол бэлэг дурсгал, ноолуур, хоол унд болон Монгол улс, Чингис хаан, Хубилай хааны тухай номуудыг дэлгэн үзүүлэв.

Урлагийн бүтээлүүдийг “Лондон дахь Монгол урлаг соёл” байгууллага, ноолууран бүтээгдэхүүнийг Лондон хотод ажиллаж амьдардаг загвар зохион бүтээгч Д. Сэмжидмаа, хоол ундыг Лондон хотноо ажиллаж амьдардаг тогооч Х. Одноо тус тус бэлтгэн оролцов. Харин Англи зохиолч Ж. Манн өөрийнхөө номнуудыг дэлгэн сонирхууллаа. Бүх оролцогчид нийлж ХХХГБ-д зориулсан хандивт хувь нэмэрээ оруулсан ба эдгээр байгууллага, хувь хүмүүсийн үзүүлсэн өгөөмөр сэтгэлд талархал илэрхийлье.

Монгол урлагийн тоглолт

Хөөмийч, морин хуурч Н. Бат-Эрдэнэ монгол дуу хуурын дээжээс өргөлөө. Тэрбээр, хөөмийн өлгий нутаг болох Ховд аймгийн Чандмань сумын харъяат өөрийн эцгээр хөөмийлөх урлагийг заалгасан ажээ. Тэрбээр морин хуур, хөөмийн гайхамшигт аялгуугаар үзэгчдийн сэтгэлийг эзэмдэв.

Монголын хэсэг дээр зочилж ирсэн хүндэт зочид ба алдартай хүмүүс

ХХХГБ-ын патрон, Хатан хааны гэр бүлийн төлөөлөгч Александра гүнж манай уран зураг, гар урлалын хэсэг дээр зочлон ирж халуун дулаан яриа өрнүүлэв. Тэрбээр, өөрийн ах Кентийн хунтайж Майкл Монголд очиж байсныг дурдаад, хэзээ нэгэн цагт өөрөө Монголд очихыг хүсэж явдгаа болон монгол урлаг, дуу хөгжимд дуртай бас моринд дуртай тухайгаа сонирхуулан ярьсан юм. Бид гүнжид Монгол зураач Т. Нурмаажавын муутуу цаасан дээр зурсан бэхэн зургийг бэлэглэв. Зохиолч Ж. Манн энэ үеэр мөн гүнжтэй яриа өрнүүлж, өөрийн бичсэн “Чингис хаан” номоо гүнжид дурсгав.

Мөн Кенсингтон, Чельси дүүргийн захирагч Чарльз Уильямс эхнэр Жьюний хамт манай хэсгийг ирж сонирхов.

Биднийг Монгол улс болон Монгол улсын элчин сайдын яамыг төлөөлөн тус үйл ажиллагаанд хамтран оролцохыг санал болгосон Монгол улсын Элчин сайдын яаманд талархал илэрхийлье. Бид дараа жил монгол орныхоо урлаг соёл, хоолыг сурталчилсан энэхүү үйл ажиллагаанд дахин оролцохдоо таатай байх болно.

Зохион байгуулагчдаас ирүүлсэн талархал

“Энэ жилийн үйл ажиллагааг дэмжин оролцож хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархал илэрхийлье. Энэ удаагийн хаврын үзэсгэлэн худалдаа нь урьд өмнөх жилүүдээс илүү амжилттай болсон ба та бүхний дэмжлэггүйгээр энэ бүхнийг хийх боломжгүй байх байлаа. Энэ жилийн бидний цуглуулсан хандив өнгөрсөн жилийнхээс 5000 фунт стерлингээр давж гарлаа.”

“Манай хаврын үзэсгэлэн худалдаанд зориулcан урлагийн тоглолтыг зохион байгуулсан та бүхэнд хувиасаа гүн талархал илэрхийлэхийг хүсч байна. Хөөмийн тоглолт бидний арга хэмжээнд өөрийн гэсэн өнгийг нэмлээ. Уг тоглолтын тухай олон сайхан сэтгэгдлийг би сонссон ба бидний талархлыг уран бүтээлчид дамжуулж өгөхийг хүсье. Урлагийн тоглолтыг зохион байгуулсан та бүхэнд дахин талархал илэрхийлье.”

“Хил дамнасан хүүхдүүд, гэр бүл”

Advertisements

Discussion

Trackbacks/Pingbacks

  1. Pingback: Ghana Participates in CFAB Event in London | - 20/05/2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Extraordinary masterpiece! Check it out

QueenArt

The Queens Magnificent Years for SALE!!!

%d bloggers like this: