//
you're reading...
Uncategorized

MOU signed in London enabling scholarship opportunities for Mongolian students

Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт сургалт

2009 оноос хойш бидэнтэй олон жил хамтран ажиллаж, Монгол урлаг, соёл, зан заншлыг сурталчилах ажлыг маань дэмжин ажилладаг, мөн Британийн Монголчуудын Холбоо, ИБУИНВУ-д суугаа Монгол улсын Элчин сайдын яамнаас жил бүр хамтран зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг дэмжин тус сургууль дээр 3 удаа зохион байгуулахад туслалцаа үзүүлж байсан Малайзийн Лимкоквинг Бүтээлч Технологийн Их Сургуулийн Лондон хот дахь салбараас 10 Монгол оюутныг жил бүр үнэгүй сургах хүсэлт биднээр дамжуулан гаргасаныг Элчин сайдын яаманд уламжилснаар уг төсөл хэрэгжих эхлэлийг тавьж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Лимкоквинг Их сургуулийн Лондон дахь салбарын Дэд захирал Профессор Седрик Бэлл нар 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Лондон хотноо Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг саналыг ажил болгон хэрэгжүүлсэн Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.

Энэхүү Их Сургууль нь Лондон хотын төвд оршдог бөгөөд сургуулийн байр нь Их Британийн Соёлын Өвийн 2 дугаар зэрэглэлд багтаж улсын хамгаалалтад байдаг, түүх хадгалсан, архитектурын үзэмжит дезайнтай барилга байдаг. Манай байгууллага уг сургуулийн үе үеийн удирдлагуудтай хамтран тус сургуулийн байранд Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэнг 5 удаа, Монгол соёл, киноны өдөрлөгийг нэг удаа, Монгол калиграф, эсгий урлагыг сурталчилсан Монгол, Англи уран бүтээлчдийн хамтарсан үзүүлэн семинарыг тус бүр нэг нэг удаа зохион байгуулж байлаа. Цаашид ч бид Монгол урлаг, соёл, боловсролыг сурталчилах тал дээр уг сургуультай хамтран ажиллах болно.

Source: Embassy of Mongolia in the UK
ЛОНДОН ХОТНОО ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Лимкоквинг Их сургуулийн Лондон дахь салбарын Дэд захирал Профессор Седрик Бэлл нар 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Лондон хотноо Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.Санамж бичгийн дагуу Лимкоквинг Их сургууль нь жилд арван Монгол оюутныг Лондон дахь салбартаа тэтгэлэгээр суралцуулахаар болж буй юм. Өрхийн орлого багатай гэр бүлээс гаралтай хэдий ч сурлага, хөдөлмөрөөрөө амжилт үзүүлсэн 5 оюутныг бакалаврын сургалтад, 5 оюутныг магистрын сургалтад тус тус 2014 оны хичээлийн жилд элсүүлэн суралцуулахаар хоёр тал тохиролцов.Элчин сайд Н.Тулга хэлсэн үгэндээ Малайзид төдийгүй олон улсад танигдсан Лимкоквинг Их сургуульд Монгол оюутнууд тэтгэлээр тэр дундаа Лондон хотод ирж суралцах боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид Лимкоквинг сургуультай өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Тэтгэлэгт хамрагдах оюутан нь тус сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан байхаас гадна Британийн Хилийн албаны визний наад захын шалгуурыг хангасан байх шаардлагатай аж.

       Photo                Photo
Advertisements

Discussion

No comments yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Extraordinary masterpiece! Check it out

QueenArt

The Queens Magnificent Years for SALE!!!

%d bloggers like this: