//
you're reading...
Mongolia

Happy 851st birthday, the Great Chinggis (Genghis) Khan!

Genghis Khan
The legendary conqueror was born in 1162, but the exact date is disputed. However, the Mongolian President Elbegdorj issued a decree on officializing the birthday of Chinggis Khan – Temuujin,  in January 2011. The official setting of this date by the Mongolian state, celebrating it as a national day of pride and making it continuous celebration for generations to come is meaningful for our country, nation and for our successors.
The President’s decree in full text:DECREE OF THE PRESIDENT
The Official Celebration of the Birthday of Chingis Khan-Temujin
Based on the Article 34, Clause 1 of the Constitution of Mongolia and Section 1, Article 9 of the Law for President, it has been decreed that:
1. Based on the recommendation of the Academy of Science and the conclusion of the Working group, the birthday of the Chingis khan-Temujin has been declared as the first day of the first winter month in the year of 1162 of the lunar calendar.
2. It has been declared that a public celebration of the Great khan’s birthday is a “Day of the Mongolian Pride.”
President of Mongolia Tsakhia Elbegdorj.
The birthday of Genghis Khan was first celebrated as a holiday in 2012, the 850th anniversary of his birth.

Эзэн богд Чингис хаан–Тэмүүжиний мэндэлсэн огноо, төрсөн газрыг албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гарчээ

2010 оны 3 дугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч 03 тоот захирамж гарган Эзэн богд Чингис хаан–Тэмүүжиний мэндэлсэн огноо, төрсөн газрыг албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан билээ.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д. Дорлигжав, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р. Болд нар ажилласан бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд ШУА, Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С. Чулуун, Академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ш. Бира, Академич, Хэл судлалын доктор, профессор Д. Цэрэнсодном, зохиолч, орчуулагч, доктор Г. Аким, НСИОУХ-ийн ажилтан, түүхч, доктор, профессор А. Очир, Уламжлалын академийн тэргүүн, доктор, профессор Л. Дашням, зохиолч, сэтгүүлч Л. Пүрэвдорж, ШУА, Газар зүйн хүрээлэнгийн ажилтан, доктор, профессор Д. Базаргүр, МУИС, Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ц. Шагдарсүрэн нар орж ажилласан байна.

Дээрхи ажлын хэсгээс дараах санал, дүгнэлтийг гаргаж өнөөдөр Хэвлэлийн бага хурал зарлаж дараах мэдээллийг хийсэн юм.

Үүнд:
1. Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрөөр ёсчлох,

2. Чингис хаан – Тэмүжин нь Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй Онон, Балж хоёр голын боомын ойролцоох Дэлүүн болдогт төрсөн болохыг баталгаажуулах,

3. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх.

Ажлын хэсгийн дээрх санал дүгнэлтийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хуралдаанаас дэмжсэн болохыг Шинжлэх ухааны Академийн удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид уламжилсан байна.

Source: http://president.mn
 
Advertisements

Discussion

No comments yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Extraordinary masterpiece! Check it out

QueenArt

The Queens Magnificent Years for SALE!!!

%d bloggers like this: