//
you're reading...
Mongolia, Mongolian Community in London

Presidential elections 2013 in Mongolia

Британийн Монголчууд аа, сонгуульдаа идэвхитэй оролцоцгооё! Бүртгэлийн ажиллагаа 5 сарын 29-г дуустал явагдаж байна.

Presidential elections 2013 in Mongolia

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ анхаарах зүйл

1. Улсын бүртгэлд бүртгүүлсэн гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий Монгол улсын иргэд 2013.05.05-наас эхлэн 2013.05.29-ныг дуустал өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.

2. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсний дараа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.

3. Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дараах мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст өгнө:

– эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

– төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;

– үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;

– Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан хугацаа;

– хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;

– Одоо оршин сууж байгаа газрын хаяг.

4. БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2013.05.05-наас 2013.05.29-ныг дуустал
5. БҮРТГҮҮЛЭХ ГАЗАР: Таны оршин суугаа улсад байгаа Монгол улсын Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар

(Эдгээрийн хаяг нь энэ вэб сайтын Дэлхийн монголчууд буландhttp://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2091 хаягаар бүрэн эхээрээ байгааг анхааралдаа аваарай)

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

2013 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭХ МАЯГТЫГ  ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ?

Та бүхнийг эх орныхөө хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Цахим өртөө Вебийн баг

Мэдээллийн эх үүсвэр: http://www.gec.gov.mn/for_elector/44/133

Advertisements

Discussion

No comments yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Extraordinary masterpiece! Check it out

QueenArt

The Queens Magnificent Years for SALE!!!

%d bloggers like this: